Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилийн хугацаанд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн тул төсвийн тодотгол хийх гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд үг хэллээ. Тэрбээр "Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг харж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэх нийгмийн шаардлага байна. Уул уурхайг тойрсон далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж, системийг авлигыг илрүүлэх Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай үр дүнгүүд гарч эхэлж байна. Нэг үгээр хэлбэл, авилгатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэлж байна. 2020 онд -4,6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7,9 хувийн өсөлттэй гарлаа. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд хүрч, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ. Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байгаа боловч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн болон бусад эрсдэл байгааг мартаж болохгүй. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өргөн төлөлт 1 их наяд давж Самурай бондын эргэн төлөлтийг хийх боломжтой болсон. Ингэснээр Монгол Улс нүүрлэн ирсэн гадаад өрийн дампуурлаас одоо л гарч байна. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг мартаж бас давтаж болохгүй. МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Бид хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцэл үргэлжлүүлэх учиртай. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа давж биелсэнээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр орлого давж биелэнэ гэдэг нь энэ хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг" гэлээ.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх даваа гарагт Монгол Улсад айлчилна
НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх даваа гарагт Монгол Улсад айлчилна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.