Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: АН, МАН-ын бүлэг хэлсэндээ байж, шийдвэр гаргах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

ХҮН нам Сонгуулийн хуулийн өөрлөлт болон жендерийн квотын асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "ҮХӨ-өө хэрэгжүүлэхийн тулд парламентийн 40 хувьд аль нэг хүйсийн төлөөллийг хангах буюу бодит байдлаар эмэгтэйчүүдийг оролцоог хуульчилж дэмжье гэж байгаа юм. Хоёрдугаарт, 48 гишүүн жагсаалтаар орж ирнэ. Үүний 24 буюу 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байя. Ингэхдээ нэг, хоёр буюу жагсаалтын 48 гишүүн хүйсээрээ сөөлжлөх байдаар орьё гэж байгаа. Ийм байдлаар шийдвэрлээд явах нь зүйтэй гэж ХҮН нам болоод УИХ-ын гишүүн миний бие үзэж байна. Ирээдүйд бий болох парламент доторх нийгмийн төлөөллүүд төлөөллийн зарчмаар хангагдаж байж ардчиллын зарчим бэхжинэ. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүмүүс орж ирээд юу өөрчлөгдөх юм гэж байна. Парламентийн засаглалтын маш олон оронд эмэгтэй улс төрчид байна. Үр дүнд нь илүү хүндээ ээлтэй бодлого биеллээ олж явдаг. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд орж ирснээр өнөөдрийн нийгэмд цагаа олсон алхам гэх дүгнэлттэй байгаа. УИХ-д суудалтай АН, МАН-ын бүлэг иргэддээ хэлж байсан мэдээлэл дээрээ хатуу байж шийдвэрээ гаргах нь зүйтэй гэх уриалгыг хэлж байгаа юм" гэлээ.

ШУУД: ХҮН нам Сонгуулийн хуулийн өөрлөлт болон жендерийн квотын асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: ХҮН нам Сонгуулийн хуулийн өөрлөлт болон жендерийн квотын асуудлаар мэдээлэл хийж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга