Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан байдаг.

Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулах болжээ.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортолжээ.

Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим, цахим системийг нээлээ
Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим, цахим системийг нээлээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.