Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын данс руу гүйлгээ хийж, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг нээн шалгаж байгаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Шувуу ажиллагааны хүрээнд гадаад улс оронд оргон зайлсан 20 гаруй хүнийг эх оронд нь авч ирж, шалгаж байна. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Тухайн хүмүүс рүү гүйлгээ хийж байгаа, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Удахгүй эдгээрт холбогдох хүн, хуулийн этгээд нь хууль зөрчиж мөнгө угаасан эсэх байвал хэрэг үүсгэх ажиллагаа явагдана. Өндөр өртөгтэй улсад яаж амьдраад байна вэ гэх асуудал яригдаад байна шүү дээ. Авлигын болон бусад хэргүүд дээр Шувуу ажиллагааны хүрээнд сайн дураараа ирж байгаа хүмүүс байгаа" гэлээ.

М.Оюунчимэг: Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх ажил удаашралтай байна
М.Оюунчимэг: Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх ажил удаашралтай байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.