Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Ард иргэд ҮХӨ-ийг сонсох ч дургүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн нэг жилийн хугацаанд парламентийн засаглал байхгүй болчихлоо. Олонхийн бүлгийн тал нь Засгийн газарт ороод суучихсан. Нэг жилийн өмнө эрх баригч нам үндсэн хуулийг манадаг манаачтай нийлээд Үндсэн хуулиа хулгайлсан. Тухайн үед охин намын нөхдүүд, дагуул нам болчих шахсан манай намын нөхдүүд идэвхийлэн оролцсон. Тойрогтоо хоёр удаа очиж ажиллалааа. Энэ талаар сонсох ч дургүй байна. Ард түмний амьдрал доройтсон байна. Гурван хүний хоёр нь ядуу болчихсон. Намууд чин төлөвшихгүй байна. Хоёрдугаарт, засаглал хуваах зарчим чинь алдагдчихсан байна. Энэ маягаараа нэг жил үргэлжлэх юм шиг байгаа" гэв.

Ц.Даваасүрэн: Тойргийн гишүүд маань ҮХӨ-ийг дэмжихгүй байгаа учраас би ч ДЭМЖИХГҮЙ
Ц.Даваасүрэн: Тойргийн гишүүд маань ҮХӨ-ийг дэмжихгүй байгаа учраас би ч ДЭМЖИХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.