УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжсэн.
Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хэрвээ батагдвал шинээр нэмэгдэх хоёр мандатыг аль тойргуудад нэмэх вэ гэдэг асуудал гарна. Үүнийг сонгуулийн тухай хуулиар зохицуулах бөгөөд улс төрийн хүрээнд хүн ам ихтэй нийслэлийн дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт мандатын тоог нэмэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.