Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРСДЛИЙН ДҮГНЭЛТ: “Вертекс майнинг партнер” ХХК-ийн барьцаа хөрөнгийн эрсдлийн харьцаа үзүүлэлт 99.54 хувь шаардлага хангаж байгаа тул зээл олгоход татгалзах зүйлгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал 33 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хурлаар “Вертекс майнинг партнер” ХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэсгээс танилцуулахад тус компанид зээл олгох үед гаргасан Эрсдлийн үнэлгээ удирдлагын газрын дүгнэлтээр "2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 33 тэрбум 151 сая төгрөгөөр тогтоосон, зээл барьцаа хөрөнгийн эрсдлийн харьцаа үзүүлэлт 99.54 хувь журмын шаардлага хангаж байна. “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй Ухаа худаг уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй" гэжээ.

БШУЯ тэтгэлгийн мэдээллийг бүртгэл нь дуусах өдөр цахим хуудсаараа ЗАРЛАЛАА
БШУЯ тэтгэлгийн мэдээллийг бүртгэл нь дуусах өдөр цахим хуудсаараа ЗАРЛАЛАА
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.