Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд: Халамжийн тэтгэврийг 325 мянга,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны мөнгийг 250 мянга болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд 100 хувь олгох, цалин тэтгэврийг ирэх 7 сарын 1-нээс нэмэхийг дэмжсэн. Учир нь Засгийн Газар, Сангийн яам өрийн зөв мeнeжмeнт хийж, цар тахлын дараах тогтвортой өсөлтийг бий болгох бодлого явуулсны үр дүнд 30 жилийн түүхэнд анх удаа төсвийн орлого давж биeлсэн байна. Эдийн засгийн өсөлт 7,6 хувь нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.доллар хүрсэнээр өнөөдөр ийнхүү цалин тэтгэврийг нэмэх боломж үүсчээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Цалин тэтгэврийн нэмэхээр тогтсон. Гэхдээ энэ удаад хавтгайруулан нэмэгдүүлэх бус цалин, тэтгэврийн зөрүү үүссэн тогтолцооны гажгийг засахад чиглэнэ. Төсөвт тодотгол хийхэд нэмж 1.3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлэх тооцоо судалгааг хийгээд байна. Эхний улирлын байдлаар бид 19.9 сая тонн нүүрс экспортолсон буюу нийт жилийн төлөвлөгөөний 30 гаруй хувь биелээд байна.

Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.

Цалинг 7 дугаар сарын 1-нээс, мөн 10 дугаар сарын нэгнээс гэсэн хоёр үе шатаар нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон" гэсэн юм.

ФОТО: Бороотой нийслэл
ФОТО: Бороотой нийслэл
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.