Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: GS-25 сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон эмэгтэйд зөрчлийн хэрэг нээн ШАЛГАЖ байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

"GS-25" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан.

Мөн тэрбээр хэл амаар доромжлохоос гадна хутга барьж, дайрч буй бичлэг нь ч цацагдсан юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, GS-25 сүлжээ дэлгүүрт иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С биед нь халдан, хэл амаар доромжилж танхайрсан. Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна" хэмээлээ.

БАЙНГЫН ХОРООД: 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
БАЙНГЫН ХОРООД: 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хагас жилийн байдлаар 10,777,600 тн нүүрс биржээр арилжааллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.