Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: АН-ын даргаас саналаараа огцорсон нь дээр Лу.Гантөмөр өө. Сонгуулийн өмнө мэдсэн нь сайн болж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

АН-ын дарга Лу.Гантөмөр 2016 онд БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өөрийн охин болох Г.Хуландаа сургалтын төлбөрийн санхүүжилт олгох тушаалыг гаргаж байсан талаарх баримт дэлгэгдээд буй билээ.

Тодруулбал Лу.Гантөмөр 2016 онд сайдаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө гадаадын их, дээд сургуульд суралцахаар болсон гурван суралцагчид БЗС-гаас санхүүжилт олгох тушаалыг гаргасан байхаас түүний нэг нь өөрийн том охин болох Хулангийнхаа сургуулийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийн санхүүжилт олгох тушаалыг Сургалтын төрийн сангийн захирал П.Лхагвасүрэнд даалгаж байжээ.

Уг мэдээлэл нийтлэгдсэний дараа УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан АН-ын дарга Лу.Гантөмөрт хандан "Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болж. 180000 гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй" хэмээжээ.

Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно
Д.Амарбаясгалан: Төрийн өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд