БЗС-гаас олгосон зээл, чөлөөлөлт, эргэн төлөлтийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр "БЗС-гийн 3 мянган зээлдэгчийн мэдээллээс 2100 нь алдагдсан, өмнө ажиллаж байсан хүмүүс устгасан гэх мэдээлэл бий. Зээлийн мэдээллийн сангаар мэргэшиж байсан ч ёс зүйн зөрчлөөр тушаал буурч ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг болох н.Сийлэгмаа ажлаасаа гарахдаа БЗС-гийн компьютероос зээлдэгч нартай холбоотой сүүлийн хоёр жилийн мэдээллийг хард диск дээр хуулж аваад, устгасан. Цагдаагийн байгууллагад ханд гэж Гарьд даргад даалгасан. Цагдаад хандсан боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдалтай байгаа юм билээ. Гэхдээ устсан гэх мэдээллүүд нь БЗС-гийн компьютероос устсан болохоос БШУЯ-ны архивд хадгалагдаж байгаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!