Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Жигжидийн Ганбат нь 2000 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахдаа БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авчээ. Энэ нь одоогийн ханшаар 110 сая 688 мянган төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
БЭТ Ж.Ганбат БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.