Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-д сонгогдсон аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд


УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулиар Засаг дарга парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдолд төрийн албыг хавсран гүйцэтгэх боломжгүй тул УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдөх болж буй юм.

Ерөнхий сайдын шийдвэрээр:

  • Нийслэлийн Засаг дарга Сайнбуянгийн Амарсайхан
  • Дорноговь аймгийн Засаг дарга Төмөртогоогийн Энхтүвшин
  • Өвөрхангай аймгийн Засаг дарга Гочоогийн Ганболд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар
  • Төв аймгийн Засаг дарга Жигжидийн Батжаргал
  • Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут
  • Багануур дүүргийн Засаг дарга Цэндийн Сандаг-Очир
  • Баянгол дүүргийн Засаг дарга Салдангийн Одонтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. 

УИХ-аас баталсан орон нутгийн сонгуулийн тухай хуулиар ирэх аравдугаар сар хүртэл одоогийн аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын Засаг дарга батламжлах юм.

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

"Жи Тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдааныг ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛНЭ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.