Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк нэгдэв

Огноо
Унших
0 минут 42 секунд

Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк нэгдлээ. Монголбанкнаас зургаадугаар сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт худалдаа хөгжлийн банканд нэгтгэсэн байна.

Тиймээс Улаанбаатар банкны харилцагчид зургаадугаар сарын 29-ний өдөр буюу энэ даваа гарагаас эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр боллоо.

Ингэснээр Худалдаа хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Б.Бямбасүрэн | @byambasuren_b

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна
Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгон тохижуулж байна
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.