Жил бүр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг Үндэсний номын баяр 2023 оны тавдугаар сарын 19-21-нд 33 дахь удаагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцож байсан. Мөн шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэсэн билээ.