Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЯЛЛАГЧ: Н.Батбаяр ЗГ-ын хуралдаанд замын нэг км тутмын өртгийг тооцоолж, нэмэгдүүлэх талаарх асуудлыг ярьжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Өнөөдөр шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судаллаа.

Мон Роуд ХХК-ийн 2014 оны наймдугаар сарын 30-ны өдөр нэмэгдүүлсэн төсөв өртгөөр буюу жилийн 6.1 хувийн хүүтэйгээр 2022 он хүртэл улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн чиглэлийг ХБ-ны ТУЗ-аас Гүйцэтгэх захирал Мөнхбатад ирүүлсэн байдаг.

АТГ-ын мөрдөн шалгах хэлстийн мөрдөгч 2014 оны долдугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэрх тэмдэглэлд шинжилгээ хийсэн аж. Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар гэрээнд даагдсан төлөвлөгөөг хангуулах тухай хэлэлцэж, дэлгэрэнгүй тэмдэглэл үйлдсэн байдаг байна. Ингэхдээ нэг километр замын өртөг дээр тооцоолол хийх, нэмэгдүүлэх талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр хэлжээ. Мөн тэрбээр он дамжиж баригдаж байгаа асуултад "Дээд талын замуу нь баригдаад дууссан гэж А.Гансүх сайд андуураад хэлчихлээ. Доод талд нь шинээр баригдах замууд ажлаа эхлээгүй байгаа" гэж байжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг шүүхэд өгөхөөр болжээ
Хотын дарга Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Н.Ганибалыг шүүхэд өгөхөөр болжээ
 
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Энэ удаагийн сонгууль ард түмэн ялах уу, авлигач бүлэглэл ялах уу гэдгээрээ туйлын хариуцлагатай байх сонгууль юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.