Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барс худалдааны төвд 22х10 хэмжээтэй агуулах шатаж байсныг бүрэн унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

БГД-ийн гуравдугаар хороо Барс худалдааны төвийн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 12:42 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиж галыг бүрэн унтраажээ.

Энэ талаар бид НОБГ-аас тодруулахад, "Аврах анги Барс худалдааны төвд очиход 22х10 хэмжээтэй, дөрвөн тасалгаа бүхий агуулах шатаж байсныг шуурхай ажиллан 13:12 цагт галын тархалтыг зогсоож, 13:55 цагт бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг, шалгалтаар тогтоохоор ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Л.Оюун-Эрдэнэ Д.Ганбат гишүүнийг “ҮНЭН БАЙ“ гэв
Л.Оюун-Эрдэнэ Д.Ганбат гишүүнийг “ҮНЭН БАЙ“ гэв
 
“Бишрэлт Метал“ багийн тоглогч Devon Scout “Хасын хүлгүүд“ багийн тоглогч А.Азбаяраас уучлал гуйжээ
“Бишрэлт Метал“ багийн тоглогч Devon Scout “Хасын хүлгүүд“ багийн тоглогч А.Азбаяраас уучлал гуйжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.