Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Англи хэлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт хуульд байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Боловсролын тухай багц хууль"-д англи хэлийг үндсэн гадаад хэл болгох мөн бага ангиас нь эхлэн заах талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлсэн. Тэгвэл иргэдийн дунд англи хэлийг нэгдүгээр ангиас нь эхлэн хүүхдүүдэд заана гэх мэдээлэл тархсан бөгөөд үүнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал,

"Өдрийн турш Англи хэлийг 1-р ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж сошиал сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья:

  1. Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр Англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
  2. Хуульд 1-р ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй.
  3. Шинэ хөтөлбөрөөр 3-р ангиас Англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэжээ.

“Тавантолгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэх линк тавьж иргэдийн хууран фэйсбүүк рүү нь нэвтэрч, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
“Тавантолгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэх линк тавьж иргэдийн хууран фэйсбүүк рүү нь нэвтэрч, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.