Фэйсбүүк хуудсанд “Тавантолгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн групп”-т линк байршуулах эсхүл иргэний фэйсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Уг этгээдүүдийн 52 иргэнийг хохироосон 40 орчим сая төгрөгний хохиролтой хэрэг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байна.