Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Яг одоо Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Элчингүүд айлчлал л яриад байдаг. Гадаад харилцааны ажил ганцхан энэ биш шүү дээ. Гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй. Хөөрхий нэг хүн ядарчихсан тэнд явж байхад түүний төлөө гүйх элчин сайд байхгүй. Гэтэл манай улсад суугаа бүх Элчин сайдууд өөрийнх нь хувийн хэвшлийн төлөө байнга ханаж байна. Манай ЭСЯ энэ чиглэлийн ажлаа хийхгүй байна. Ядарсан Монгол тэнд амьдрах гэж яваа. Түүнийхээ төлөө ганц зогсох хүн нь Элчин сайдууд. Гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ЭСЯ байдаг гэвэл дэндүү буруу ойлголт. Тиймээс компани, хувь хүнийхээ эрх ашгийн төлөө ажилла. Дахин хэлье. Гурван хүний айлчлалын төлөө ажилладаг гадаад харилцааны салбар гэж байж болохгүй" гэв.

Улаанбаатарт 9 хэм дулаан байна
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.