Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Ажиглалтанд 53 жирэмсэн эмэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд


Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна. 

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Ковид-19 халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 9 сая 510 мянган хүн халдвар авч, 483 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 163 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Үүнийг өмнөх өдөртэй харицуулан үзвэл өвчлөл 11 мянгаар нэмэгдэж, нас баралт 300-гаар буурсан үзүүлэлтэй байна. 

Шинэ өвчлөлийн тоо 24 цагийн дотор хамгийн их нэмэгдсэн АНУ-д 36 мянга, Бразилд 37 мянга, Энэтхэгт 16 мянган хүн Ковид-19 халдвар авчээ. ОХУ-ын хувьд 24 цагийн хугацаанд шинэээр халдвар авсан 7600 хүн бүртгэгдсэн байна.

Манай улсын хувьд өчигдрийн хувьд 338 хүн ажиглалтанд шинээр орж, 22 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор нийт 2458 хүн ажиглалтанд байна. Үүнээс 1-5 насны 128 хүн, 53 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 338 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байна. Үүнээс хорт хавдартай, сахартай, саажилттай нийт 16 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилүүлж байна.

596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц