Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Мазаалай, “Чингис“ “Гэрэгэ“ бондын өрийг бүрэн төлж, гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Өнгөрсөн тав дахь өдөр /2023.04.28/ "Гэрэгэ" бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууслаа. 2021 оны нэгдүгээр сард Засгийн газар балансаа хүлээн авахад нийт 6 багц бондын өрийг хүлээж авч байсан.

2022 оны 12 дугаар сард "Чингис" бондын үлдэгдлийг бүрэн төлж дууссан. Гэвч харамсалтай нь уг бондын эх үүсвэрийн тал нь Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болсон. Гэхдээ үүнийг олон улсын санхүүгийн зах зээл дээр засгийн газар төлөх учиртай тул Засгийн газар бүрэн барагдуулж дууссан. 2022 оны турш бид экспортоо амжилттай нэмэгдүүлж чадсан. Энэ нь гадаад өрийн дефолтоос гарах хамгийн том суурь нөхцөл болж чадсан.

Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар бид 18 сая тонн нүүрс гаргасан байна. Гэтэл өнгөрсөн оны есдүгээр сард энэ тоог яриад сууж байсан. Тиймээс бид экспортынхоо биет хэмжээг хадгалж явж чадаж байна. Үүний үр дүнд бид бүх зээлжих зэрэглэлүүдээ амжилттай хадгалж чадсан. Тиймээс бид 2023 оны нэгдүгээр сарын 19-нд гаргасан шинэ бонд маань маш амжилттай гарсан. 650 сая.ам долларын зорилттой бонд гаргаад нийт дөрвөн тэрбум долларын захиалга авсан. Энэ нь өнгөрсөн долоон бондтой харьцуулахад хамгийн бага түвшинд байж чадаж байгаа. Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүнд бид ийнхүү "Гэрэгэ" бондын өрийг бүрэн төлж, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын засгийн газар хэрхэн хариуцлагатай байгаагаа харуулж чадсан төлөлт боллоо.

Ингээд сүүлийн гурван жилийн хугацаанд бид нэг 1 тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хийж, "Мазаалай", "Чингис", "Гэрэгэ" бондын өрийг бүрэн төлж, гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа.

Харин дараагийн төлбөрүүд 2025 оноос хойш үргэлжилнэ. Энэ хугацаанд ДНБ-ээ нэмэгдүүлсэн, төв банкны валютын нөөц нэмэгдүүлсэн, төсвийн менежментээ нэмэгдүүлж ажиллана. Тиймээс өр төлбөрөөс үүдэх эрсдэл байхгүй" гэлээ.

ШУУД: ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ҮХНӨ-ийг хийх нь зөв гэдэгт 100 хувь санал нэгдэж байгаагаа мэдэгдэж байна
ШУУД: ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ҮХНӨ-ийг хийх нь зөв гэдэгт 100 хувь санал нэгдэж байгаагаа мэдэгдэж байна
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.