Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: МАК ХХК-ийн захирал Б.Нямтайширтай уулзахад баруун гурван суманд 30 мВт цахилгаан станц баръя хурдтай баталж өгөөрэй гэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2023.04.28-ны нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зүгээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж, "Эрчим хүчний хангамжийн найдвартай байдал"-ын талаар тавьсан асуулгын хариуг сонсох үеэр мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Манай аймгийн Ноён, Сэврээ, Гурвантэс сумын эрчим хүчээ БНХАУ-аас авч байгаа. Ингэхдээ нэг уул уурхайн компанийн хөрөнгөөр тавьсан шугамаас авч байгаа. Цахилгааны тасалдал маш их байдаг. Тиймээс Даланзадгад-Ноён чиглэлийн 220 км цахилгаан дамжуулах шугамын төсөв, хөрөнгийг ирэх жилийн улсын төсөвт суулгаж өгөх боломж байна уу?

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн долоо хоногт МАК ХХК-ийн захирал Б.Нямтайшир бид нар уулзсан. Тэднийх 30 мВт-ын цахилгаан станц баръя. ТЭЗҮ-гээ хийе. Хурдтай баталж өгөөрэй гэсэн. Дэмжье гэж гаргасан. Хариулт дууслаа.

Шүүр ажиллагааны шаардлагуудыг төрийн үйлчилгээний албан хаагчдад ашиглахгүй байхыг анхаарууллаа
Шүүр ажиллагааны шаардлагуудыг төрийн үйлчилгээний албан хаагчдад ашиглахгүй байхыг анхаарууллаа
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.