Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэс Тавантолгой ХК: Ногдол ашиг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу гэдгийг өнөөдөр ШИЙДНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурал Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. Тус хурлаар Монгол Улсын нийт 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ярилцах бөгөөд хэрэв ногдол ашиг тараахгүй бол нүүрс угаах үйлдвэр барих хувилбар шийдэгдэх юм.

Эргэн сануулахад, Засгийн газар өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон команийн засаглалыг сайжруулах, улсад төвлөрүүлэх хөрөнгийн урсгалын нэмэгдүүлэх үүргэ чиглэл өгч ажилласан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ж.Ганбатыг хугацааг дахин зургаан сараар сунган шийдвэрлэсэн байдаг бмлээ.

Тэгвэл Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан хэмээн тайлагнасан байдаг. Уг ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, эсвэл үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болох уу гэдэг асуудлыг өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээлж байснаар хэрэв Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэж 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал ирэх онд бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.

Юу ч хийхгүй залхуурсныхаа төлөө мөнгө авдаг Шожи Моримото
Юу ч хийхгүй залхуурсныхаа төлөө мөнгө авдаг Шожи Моримото
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.