Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН: Галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар экспорт тээврийн хэмжээг нэмэгдүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Энэ оны нэгдүгээр улиралд бүх төрлийн тээврийн орлого 705.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөнийг ҮСХ мэдээллээ. Тухайлбал, эхний улиралд төмөр замын тээврийн орлого 71 хувийн өсөлттэй гарав. Ялангуяа, зогсонги байдалд ороод байсан нүүрс тээвэр болон барилгын материалын тээвэрлэлт 2022 оны сүүлийн хагасаас эргэн сэргэснээр статистик үзүүлэлтүүд өсөлттэй гарахад нөлөөлжээ. УБТЗ-ын зүгээс хойд, урд хилийн гарцаар галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.

Нэгдүгээр улирлын байдлаар УБТЗ нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү гарсан. Тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2.8 сая тонн, импортоор 782 мянган тонн, орон нутгийн 3.3 сая тонн, транзитаар 1 сая 97 тонн ачаа тус тус тээвэрлэсэн байдаг. Эдгээрээс экспортоор 2.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96.2 хувиар илүү бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна. Улсын урд хилийн гол гарц болсон Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар УБТЗ Хятадын талтай идэвхтэй ярилцаж, тодорхой үр дүнд хүрсэн нь ийнхүү экспортын тээвэр нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрийг орууллаа.

Тодруулбал, дөрөвдүгээр сар гарснаас хойш УБТЗ Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар тогтмол 15 галт тэрэг солилцсон. Ингэхдээ 15 дахь галт тэргийг ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу экспортын нүүрстэй галт тэрэг байхаар зохион байгуулж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгч байна. Ингэснээр жилдээ 1.2 сая тонн экспортын нүүрс гаргах нөхцөл бүрдээд байгаа юм.

Хустайн нуруунд тахийн гүү унагалж, энэ оны анхны төл мэндэлжээ
Хустайн нуруунд тахийн гүү унагалж, энэ оны анхны төл мэндэлжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.