Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Намууд зарчмаасаа ухарч байгаа бол ҮХНӨ-ийг заавал явуулах албагүй. Бүлгээр дахиж нухацтай хэлэлцье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж, төсөв болон бондын эргэн төлөлттэй холбоотой хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл үүнээс гадна ҮХНӨ-ийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Засгийн газрын зүгээс УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээнд ҮХНӨ-ийн төслийг бэлтгэсэн бөгөөд олон нийт болон яамдуудаас санал авах ажил 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газраас бэлтгэсэн ҮХНӨ-ийн төслийг өөрчлөхгүйгээр оруулж ирэх. Улмаар дараагийн МАН-ын бүлгийн хурлаар оруулж дахин нухацтай хэлэлцэхээр тогтсон байна. Учир нь Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ын, бүлэг нь ҮХНӨ-ийн асуудлаар тохирсон тохироо, зарчмаасаа ухарсан гэдэг асуудал яригдсан гэнэ. Тиймээс ҮХНӨ-ийг бүх намууд санал нэгтэйгээр хийх ёстой тул дахин намуудын саналыг маш сайн авч зөвшилцлийн хүрээнд хийхээр талаар яригджээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ АН зэрэг намууд дэмжихгүй бол ҮХНӨ-ийн заавал явуулах гээд хүчлэх шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийн төсөл дээр намууд зарчмын хувьд яаралтай ойлголцохгүй бол ҮХНӨa-ийг явуулах хугацаа хязгаарлагдмал болох аюултай. Учир нь ҮХНӨ-ийн төслийг УИХ хүлээн авч хэлэлцэж эхэлсэн нөхцөлд заавал 45 хоногийн турш тасралтгүй хэлэлцэх хуультай. Мөн УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө ҮХНӨ-ийг одоогийн парламент ярих эрхтэй бөгөөд сонгуулийн хууль, намын хуулиас эхлээд маш олон томоохон хуулиуд энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй юм. Тиймээс ирэх долоо хоногтоо багтааж ҮХНӨ-ийн төслийг УИХ-д өргөн барих нэн шаардлагатай байгаа юм.

Г.Лхагвадорж

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.