2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэн танилцуулж байна.
Энэ удаагийн сонгуулиар 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн 3 нэр дэвшигч олонхийн санал авлаа. Тодруулбал,
- С.Чинзориг 29,073,
- Д.Тогтохсүрэн 27,014,
- Г. Ганболд 21,106 санал тус тус авч урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгуулаад байна.
Гэвч одоогоор 2 хэсгийн хорооны дүн иргээгүй байгаа бөгөөд эцсийн дүнг маргааш СЕХ-ноос албан ёсоор мэдээлэх юм.