Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Эмийн чанар, хяналт, үнийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлж, томилсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүд даатгуулагчдыг төлөөлж буйн хувьд сангийн төсөв, хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд аливаа сангуудад хөндлөнгийн хяналт шалгалт тааруу байснаас үүдэлтэйгээр хулгай нүүрлэж ирснийг сануулаад, Эрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагчид, ажиллагсдын шимтгэл, төлбөрөөс бүрддэг тул үндэсний зөвлөл хяналт тавих чиг үүргээ сайтар хангах ёстой" гэж анхааруулав.

Мөн эмийн чанар, үнийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг хэлээд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд, “Элэг бүтэн Монгол” зэрэг хөтөлбөрүүдэд Эрүүл мэндийн яам, түр хороо зэрэг холбогдох талууд анхаарлаа хандуулахыг гишүүд олонтаа хэлж байгааг УИХ-ын дарга санууллаа.

Монгол хэл бичгийн шалгалт маргааш орон даяар зэрэг эхэлнэ
Монгол хэл бичгийн шалгалт маргааш орон даяар зэрэг эхэлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.