Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Эмийн бүлэглэл 1 долларын эмийг 100 доллараар оруулж ирж зардаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “10 жилийн өмнө ярьж байсан юмыг өнөөдрийн чуулган дээр яриад л байж байна. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дандаа төлөөллөө оруулдаг. Би нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлэг дагасан бүлэглэлтэй үнэхээр тэмцэж эхэлсэн. 1 долларын эмийг 100 доллароор оруулж ирж зарж байгаа. Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй эмийг оруулж ирдэг асуудал байна. 3400 төгрөгийн эмийг 35 мянгаар зарж байсан. Энэ асуудалтай тэмцсэн. Цаашдаа энэ асуудалд маш анхааралтай хандахгүй бол болохгүй нь” гэв.

Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд болно
Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд болно
 
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 480 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн төсөл хэрэгжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.