Хүний амь хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Махбал Хөгжлийн банкны шүүх хуралд оролцож буй. Түүний шүүх хуралд оролцож буй зургийг цахим сүлжээнд "Ялаа эдэлж дуусаагүй байж, сул эрх чөлөөтэй явж байна" хэмээн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл уг асуудалд шүүхээс албан ёсоор тайлбар өглөө. Тодруулбал "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн бөгөөд уг эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна" гэлээ.