Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16-17 насны хүүхдүүд бүлэглэн бусдын автомашиныг хулгайлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн автомашин хулгайлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан Honda Fit маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алдагдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц
Л.Оюун-Эрдэнэ: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх нь бидний гарц
 
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.