Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболдод нэг сарын ХИЛИЙН ХОРИГ тогтоожээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт, хилийн хориг тогтоох арга хэмжээ авахаар НПГ-аас шүүхэд хандсан ч хилийн хориг тогтоох шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Тэгвэл НПГ-аас дахин хүсэлт гаргаснаар шүүх уг асуудлыг хэлэлцэж, улмаар 1 сарын хилийн хориг тогтоожээ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг сунгах аж.

Эргэн сануулахад, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд асан Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдын холбоотой гэгддэг "Страто" ХХК-д давуу байдал бий болгон "тушаал гаргасан" гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан байдаг. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 3 /2019.05.03/-нд “Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн гэдэг. Харин 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр “Улсын чанартай авто замыг эзэмшүүлэх тухай” 227 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын холбоотой гэх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг билээ.

Шороон шуурганы улмаас таван автомашин мөргөлдөж, нэг иргэн нас баржээ
Шороон шуурганы улмаас таван автомашин мөргөлдөж, нэг иргэн нас баржээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.