Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шороон шуурганы улмаас таван автомашин мөргөлдөж, нэг иргэн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Зургийн тодорхойлолт алга байна.Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 50 минутад Дорнод аймгийн Халх гол сум, хоёрдугаар баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн 5 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ослын улмаас 50 настай, эрэгтэй “Б” гэгч нь гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Орон сууцны цахилгаан шатны хонгилд боомилж нас баржээ
Орон сууцны цахилгаан шатны хонгилд боомилж нас баржээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.