Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 05 цаг 48 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байдалтай байжжж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.