Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж мэдээлэл өглөө. Улс төрийн намын тухай хуульд АН-аас баримтлах ёстой байр суурийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр "АН нэр дэвшигчдээсээ дэнчин авдаг асуудлаа ярилцаж байна. МАН өөрөө төр барьж байна. Санхүүжилтийн асуудлыг ил далд бүхий л хэлбэрээр явуулах боломжтой. Бусад улс төрийн намуудад тэгш боломж байна уу. Байхгүй юу. Бусад улс төрийн намууд яаж ил тод өрсөлдөх гэх мэт асуултууд байна. Тийм учраас “Сонгуулийн тухай хууль” “Улс төрийн намын тухай” хууль хоёр бол нэг юмны хоёр тал. Сонгууль бага зардлаар болж байж нөгөө талд улс төрийн намууд бага зардлаар сонгууль хийдэг асуудал яригдана. Тиймээс сонгуулийн тогтолцоо хамаарна. Хандив татварын хэмжээг дээд хэмжээгээр зааж өгснийг бид дэмжиж байгаа" гэв.