Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар төрийн 2961 байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл байгуулагдан, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг нэвтрүүлж, ашиглаж эхэлсэн байна.
Хуульд заасан томилгооны хяналт, шалгалтыг тайлант онд төрийн 58 байгууллагын 1012 албан хаагчийг хамруулан хийж, 193 иргэн, албан хаагчийг төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож “Зөрчил арилгах хугацаатай үүрэг, даалгавар”-ыг томилох эрх бүхий албан тушаалтан болон албан хаагчдад хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллажээ.
Тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй байгууллагыг Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг шууд хүчингүй болгож 31 тогтоолыг гаргасан байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авчээ.