Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чулуун нүүрсний экспортын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 21 секунд

Нийт экспорт 2022 оны эхний 7 сарын байдлаар 6,464.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн
үеэс 1,723.1 сая ам.доллар буюу 36.3 хувиар өссөн байна.
Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6,076.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн
гүйцэтгэлээс 1,802.1 сая ам.доллар буюу 42.2 хувиар өссөн байна.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены
баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө,
тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.0 хувийг эзэлж
байна.

Чулуун нүүрсний экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 3,096.4 сая ам.долларын 11,052.6
мян.тн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,995.6 сая
ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мян.тн буюу 11.2 хувиар тус тус өссөн байна.
1 тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4
ам.доллар буюу 2.5 дахин өссөн байна. Чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур
Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолсон байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 1,794.8 сая ам.долларын 856.2
мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 156.6 сая
ам.доллар буюу 9.6 хувиар, биет хэмжээгээр 108.7 мян.тн буюу 14.5 хувиар тус тус өссөн байна.
1 тн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,096.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс
95.2 ам.доллар буюу 4.3 хувиар буурсан байна. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу
экспортолсон байна.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 222.9 сая ам.долларын
2,286.6 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн
дүнгээр 442.3 сая ам.доллар буюу 66.5 хувиар, биет хэмжээгээр 2,421.4 мян.тн буюу 51.4 хувиар
тус тус буурсан байна. 1 тн төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 97.5 ам.доллар
болж, өнгөрсөн оны мөн үеэс 43.8 ам.доллар буюу 31.0 хувиар буурсан байна. Төмрийн хүдэр,
баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.

Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 54.5 сая
ам.долларын 190.8 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны
мөн үеэс биет хэмжээгээр 267.5 мян.тн буюу 58.4 хувиар, үнийн дүнгээр 44.4 сая ам.доллар
буюу 44.9 хувиар тус тус буурсан байна. 1 тн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 285.6
ам.доллар болж, 69.8 ам.доллар буюу 32.4 хувиар өссөн байна. Хайлуур жоншны 50.0 хувийг
ОХУ, 50.0 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 176.1 сая ам.долларын 83.7
мян.тн цайрын баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 8.5
мян.тн буюу 11.3 хувиар, үнийн дүнгээр 61.8 сая ам.доллар буюу 54.1 хувиар тус тус өссөн байна.
1 тн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 2,103.2 ам.доллар болж, 584.1 ам.доллар буюу
38.4 хувиар өссөн байна. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.

Молибдены баяжмалын экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 46.5 сая ам.долларын
3,296.3 тн молибдены баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 11.5
сая ам.доллар буюу 32.6 хувиар өссөн ч, биет хэмжээгээр 781.4 тн буюу 19.2 хувиар буурсан
байна. 1 тн молибдены баяжмалын экспортын дундаж үнэ 14,119.5 ам.доллар болж, 5,514.7
ам.доллар буюу 64.1 хувиар өссөн байна. Молибдены баяжмалын 92.9 хувийг БНХАУ, 7.1 хувийг
БНСУ руу тус тус экспортолсон байна.

Алтны экспорт: 2022 оны эхний 7 сарын байдлаар 514.1 сая ам.долларын 8,575.3 кг алт
экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 296.0 сая ам.доллар буюу 2.4 дахин,
биет хэмжээгээр 4,918.7 кг буюу 2.3 дахин тус тус өссөн байна. 1 кг алтны экспортын дундаж
үнэ 59,949.9 ам.доллар болж, 320.4 ам.доллар буюу 0.5 хувиар өссөн байна. Алтны 94.9 хувийг
Швейцар, 5.1 хувийг БНСУ руу тус тус экспортолсон байна

Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна
Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.