Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэс баялгийн салбар оны эхний 9 сард улсын төсвийн орлогын 23.3 хувийг бүрдүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 9 сарын байдлаар 12,545.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,410.3 тэрбум төгрөг буюу 12.7 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,924.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 530.6 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар буурав. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

➢ Уул уурхай, олборлох 2,806.2 тэрбум төгрөг буюу 22.4 хувь,

➢ Газрын тос 72.4 тэрбум төгрөг буюу 0.6 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 27.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 18.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувь

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.3 хувийг бүрдүүлж байна.

Уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.