Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой Түлш“ ХХК СХД-ийн 12-р ангийн сурагчдын дунд химийн олимпиад зохион байгуулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р хамтран зохион байгуулах гэж байна.

Уг олимпиад нь нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байгаа аж.

Энэ талаар "Тавантолгой Түлш" ХХК-аас "Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 8 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс 5 хүртэлх сурагч оролцож болно.

Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг 4-р сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн [email protected] цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olympiad цахим хуудсаар шалгах боломжтой.

Нэгдүгээр байр 1.500.000, хоёрдугаар байр 1.000.000, гуравдугаар байр 500.000, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200.000 төгрөгөөр шагнана" хэмээн мэдээллээ.

Улсын хилээр хууль бусаар 371.9 гр монетон, 520.4 гр мөнгөн эдлэлийг нэвтрүүлэхийг завджээ
Улсын хилээр хууль бусаар 371.9 гр монетон, 520.4 гр мөнгөн эдлэлийг нэвтрүүлэхийг завджээ
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц