Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр иргэн Д.Монголхүүгийн зорчих эрхийн ялыг 6 сар хорих ял болгон өөрчилсөн. Тодруулбал, түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялыг сүүлийн 3 сарын хугацаанд хоёр удаа зөрчсөн гэж үзэн, ийм шийдвэр гаргасан байдаг.
Тэгвэл энэ талаар хуульч О.Батхүү "Цахим гавын цэнэг нь дууссан. Дүүргээсээ гараагүй байхад 6 сарын хорих ял өгчихөж. Бид цөөхүүлээ. Гэхдээ яагаад ингэж нэг нэгэндээ өш хонзонтой юм шиг амьдардаг юм бэ. Бүр нэг мууг нь үзэж байж санаа нь амардаг" гэж байр сууриа илэрхийлжээ.
Сануулахад, иргэн Д.Монголхүү нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байсан билээ.
Цахим гавын цэнэг нь дууссан. Дүүргээсээ гараагүй байхад 6 сарын хорих ял өгчихөж.
Бид цөөхүүлээ. Гэхдээ яагаад ингэж нэг нэгэндээ өш хонзонтой юм шиг амьдардаг юм бэ? Бүр нэг мууг нь үзэж байж санаа нь амардаг. pic.twitter.com/wqUmsbZA23
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) April 3, 2023