Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярбаатар: Хэрэгт яллагдагчаар татагдсан МАН-ын гишүүд 30 хоногт түдгэлзэх өргөдлөө өгөх ёстой. Тэгээгүй тохиолдолд ХЕХ хуралдаж намын гишүүнээс нь түдгэлзүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 11 секунд

МАН 2021 оны 12 дугаар сард хийсэн 30-р Их хурлаараа дүрмийн шинэчлэлээ баталсан байдаг. Тодруулбал, МАН-ын дүрмийн 34 дүгээр зүйлд илтэд ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан билээ.

Тэгвэл Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан МАН-ын гишүүдийг намаас түдгэлзүүлэх эсэх асдуулаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараас тодруулахад тэрбээр "Гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан намын гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Гол үндэслэл нь яллагдагчаар татагдсан тохиолдолд гэж байгаа.

Өнөөдөр тухайлбал УИХ-ын гишүүн, итгэмжлэл аваад төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс бол ямар нэгэн байдлаар яллагдагчаар татагдсан нь нотлогдсон тохиолдолд манай намын дүрмээр 30 хоногийн хугацаа тоологдох ёстой. Тухайн гуч хоногийн хугацаанд тэр хүн өөрөө хүсэлтээрээ намаас чөлөөлөгдөх үндэслэл байна. Хоёрдугаарт холбогдоод шалгагдаж байгаа ямар нэгэн хэрэг, зөрчлийн асуудал нь мөн шийдэгдэх боломж нь байж байгаа. Буцаагаад хэрэгсэхгүй болох ч юм уу, янз бүрийн байдлаар гэм бурууг нь тогтоох асуудал байж болно.

Харин 30 хоногийн хугацаа дуусаад эрх зүйн нөхцөл байдал нь хэвээрээ байгаа тохиолдолд манай хороо хуралдаж намын гишүүнээс нь түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлэх асуудалд авлига албан тушаалын хэрэг, ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчил хамаарна. Тэгэхээр 30 хоног тоологдоод явж байгаа тохиолдолд Хяналтын ерөнхий хороог хуралдуулж шийдвэр гаргах боломжгүй.

Нүүрсний хэрэг болон, Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдээс бүрэн эрх нь түдгэлзсэн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гишүүд яг энэ зарчмаараа бидэнд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө өгөх ёстой. Одоогоор өргөдлөө өгсөн гишүүн байхгүй байна. Тиймээс манай хяналтын ерөнхий хороо 30 хоногоо тоолоод явах болно. Хугацаа дууссан тохиолдолд хуулийнхнаас гаргасан нотлох баримтад тулгуурлаж намын дүрмийн дагуу дүтгэлзүүлэх асуудлыг хуралдаж шийднэ. Түдгэлзсний дараа шалгуулаад гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн тогтоогдож байж дараагийн асуудлууд яригдах юм" гэв.

Дашрамд сануулахад, Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж авлига албан тушаалын хэрэгт холбогдсон болон гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох, намын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшилсон талаар эх сурвалж мэдээлсэн. Уг асуудал ойрын хугацаанд шийдэгдэхээр яригдаж байна.

-

Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.