Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 43 секунд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулж тавьсан нь монголын үзэгчид төдийгүй олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзжээ.

“Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид тус жүжгийг дэлхийн театрын урлагийн гол төвийн нэг Лондон хотод тоглохыг зорьж, Британийн продюсерийн багтай хамтран ажилласны үр дүнд алдарт “Coliseum” театрт энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол хаан” нэртэйгээр нээлтийн тоглолтоо хийхээр болсон нь Монголын урлагийн түүхэнд шинэ хуудас нэмсэн онцгой үйл явдал болж байна.

“Монгол хаан” жүжгийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл тоглох бөгөөд жүжгийн тасалбар 3 дугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гарч эхэллээ.

“Монгол хаан” жүжгийн маркетинг, сурталчилгааны нээлт өнөөдөр буюу 3 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор эхлэж, Лондон хотод нийт 25 ширхэг сурталчилгааны самбар байршуулаад байна.

Лондон хотын 120 жилийн түүхтэй алдарт “Колизей” театрт дэлхийн шилдэг хамтлаг, уран бүтээлчид сонгодог болон орчин үеийн дуурь, бүжиг, жүжиг толилуулдаг бөгөөд 2300 гаруй хүний суудалтай юм.

Тус театрын цахим хуудаст (The Mongol Khan | London Coliseum) Монгол Улсын тэргүүлэх театр Британи Улсад анх удаа хүрэлцэн ирж, эртний Монголын соёлыг харуулсан жүжгийг 70 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг тоглох гэж байгаа нь Монголд аялахыг хүсэгчдэд Монголын урлаг, түүхтэй танилцах боломж олгохыг онцлон дурджээ.

Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Лондон хотноо тоглох “Монгол хаан” жүжиг нь Монгол, Британийн соёлын харилцааг шинэ шатанд гаргахын сацуу Монгол Улсын Засгийн газрын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжих бодлогын хүрээнд Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах өргөн боломжийг түүчээлэн нээж байна.

ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.