Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нарыг “Алтан очир“ одонгоор шагналаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 46 секунд

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа хос медаль хүртсэн “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг болон “Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргал нарыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч уулзаж, тамирчдыг МҮОХ-ны "Алтан Очир" одон, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр энэ жилийн ДАШТ-ий шагналын сан өндөр байсан учраас шилдэг тамирчид бүгд ирснийг онцолж, олимпын эрх олгох чухал тэмцээнүүд манай тамирчдыг хүлээж байгааг хэлэв.

Харин ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн Л.Алтанцэцэг “Миний хувьд тав дахь ДАШТ-дээ оролцоод медаль авлаа. Өмнө нь 2016 онд медалийн төлөө өрсөлдөөд ялагдаж байсан. Тэр үеэс хойш дэлхийгээс медаль авах боломжтой юм байна гэдгээ мэдэрсэн. Одоо биднийг Азийн наадам гэсэн маш чухал тэмцээн хүлээж байна. Энэ тэмцээнээс Парисын олимпын эрх олгоно. Азийн наадамд амжилттай оролцож, олимпын эрхээ авахыг хүсэж байна” гэв.

Түүнчлэн хүрэл медалийн эзэн М.Энхжаргал “Би анхны ДАШТ-дээ ороод медаль хүртсэндээ маш их баяртай байна. ДАШТ-ий бэлтгэлд гараад байхад медаль их л ойрхон юм шиг санагдаад байсан. Анхны тулаануудаа хийгээд эхлэхээр надад боломж байгаа гэдэгт улам итгэлтэй болсон. Одоо ингээд дэлхийн медальт тамирчин болсон учраас цаашаа илүү хичээх ёстой гэдгээ ойлгож байгаа” хэмээн ярилаа.

Маргааш Улаанбаатарт -4 хэм хүйтэн, цас орно
Маргааш Улаанбаатарт -4 хэм хүйтэн, цас орно
 
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.