Гадаадын иргэн, харьяатын газар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн журмаа шинэчиллээ.
Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна.
Харин гадаадын иргэнийг уригч иргэн, ААН, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлэх зохицуулалтыг хийжээ.
Хэрвээ оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгохыг ГИХГ-аас мэдээллээ.