Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Халдашгүй байдлын дэд хороо гишүүдийн материалтай бүрэн танилцаж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн тул шийдвэрийг бүлэг дэмжсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.03.29/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн шийдвэрийг хэлэлцлээ.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Түүний дараа бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан. Мөн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд байгаа нөхцөл байдалд МАН-ын зүгээс илэрхийлж, байгаа байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өглөө.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ.

МАН-ЫН БҮЛЭГ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ
МАН-ЫН БҮЛЭГ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд