Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ЫН БҮЛЭГ: Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд


Нүүрсний гэх авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж дууслаа. Уг хуралдаанаар тус гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Ташрамд дурдахад, Бүлэг шийдвэрээ гаргасны дараагаар ХЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана. Хууль зүйн байнгын хорооны санал хураалт нууцаар явагдах бөгөөд гаргасан санал, дүгнэлтийнх нь дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, мөн адил нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх хуультай.

Хэрэгт холбогдсон гурван гишүүний хувьд,

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ өөртөө их хэмжээний ногдол ашиг хуваарилсан, Капитрон банкаараа дамжуулан мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байна

Т.Аюурсайхан морины 3 жүчээ, 700 саяын тансаг орон сууц тэргүүтэй 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөө тайлбарлаж чадаагүй аж.

Н.Наранбаатар гишүүнийг албан тушаалаа ашиглан Б.Ганхуягт нөлөөлж Хятадын 3 компанид давуутай гэрээ байгуулуулсан, ковидын үед аймаг, гаалийн дарга нарт нөлөөлж Хятад компанийн 32 гаруй машиныг тээвэрт оролцуулсан, төрсөн дүүгийнхээ машиныг хууль бусаар гаалиар нэвтрүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа юм.

Тэдний ямар хэрэгт холбогдсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.

МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэллээ
МАН-ын бүлэг хаалттай хуралдаж эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.