Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАК Цемент” ХХК 70.9 сая ам.долларын зээлээ эргэн төлж дууслаа

Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Хөгжлийн банк “МАК Цемент” ХХК-д нийт 70.9 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж зээлийн эргэн төлөлтөө 1.5 жилийн өмнө бүрэн төлж дууслаа.

“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “Хөх цав” хэмээх шохойн чулууны ордод түшиглэн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосноор төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж, 2017 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын зах зээлд нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн хүчин чадлын 70-85 хувийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглээний 50-60 хувийг хангаж байгаа аж.

Ч.Ганзориг: “Ралли рэйд” төрөлд “Финиш” хийх л хамгийн гоё мэдрэмж 
Ч.Ганзориг: “Ралли рэйд” төрөлд “Финиш” хийх л хамгийн гоё мэдрэмж 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.