Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.

Тэгвэл эл асуудлыг өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэх юм. Тодруулбал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, шударга ёсны талд зогсох уу, үгүй юу гэдгийг Ц.Мөнх-Оргил даргатай тус байнгын хороо түүчээлэн эхлүүлнэ. Хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, туршлагатай гишүүдээс бүрддэг юм. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байна.

Ш.Энхийн-Од агенттай болж NBA-н драфтад нэрээ өгөхөөр болжээ
Ш.Энхийн-Од агенттай болж NBA-н драфтад нэрээ өгөхөөр болжээ
 
Б.Солонгоо: 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан
Б.Солонгоо: 2024 онд байгуулсан гэрээний үндсэн зорилго нь мэдээлэл солилцох, тодорхой тайлан авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.