Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлдэг бүлгийн “толгойлогч“ М нь өмнө хулгайлах, хүчиндэх, залилангийн хэргээр ял эдэлж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

Иргэдэд буу тулган айлган сүрдүүлж, дээрэмддэг байсан бүлэг этгээдүүдийг саатуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан М-ийн бүлгийн Г, О, З нар нь энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus LX-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн. Эл хэрэгт холбогдох гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлаж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн бүлгийн "толгойлогч" гэгдэх Н.Мөнх-Учрал гэгч нь 2002-2022 онуудад Эрүүгийн хуулийн 123.3 /Хулгайлах/, 126.1 /Хүчиндэх/, 147.2, 148.1 /Залилан мэхлэх/, 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/, 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/, 98.1 /Хүнд гэмтэл учруулах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ зэрэг ялаар шийтгэгдэж байсан этгээд аж.

Мөн Н.Мөнх-Учрал гэгч нь захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлэх, заналхийлэх гэмт хэргийг урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн этгээдүүдийн хамт бүлэглэн үйлддэг. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдан ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг байжээ.

Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ
Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.