Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх замаар эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Тухайлбал, өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Э, Б, Б, Б нар нь үгсэн тохиролцож Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн дарга ажилтай Б.М-ыг айлган сүрдүүлж заналхийлжээ. Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн тухайн этгээдүүдийг яллагдагчаар татах саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

“MGM.Casino” гэх нэртэй мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ
“MGM.Casino” гэх нэртэй мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.